Улаанбаатар метро төслийн талаар бид өмнө мэдээлснийг ЭНД ДАРЖ үзэх боломжтой.
Хуваарь ёсоор өнөөдөр Улаанбаатар метро төслийн зураг төсөл, худалдан авалт, барилга угсралт болон санхүүжилтийг (EPC+F) хариуцах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах II шатны тендер нээгдэх ёстой. Нээгдэх хугацааг гурван сараар сунгаж, 2026 оны аравдугаар сарын 1-ний өдөр болгосон.
Гэвч тендэрийн холбогдох сайтуудад мэдээлэл байршаагүй байна. Тухайлбал, өнөөдөр нээгдэх тендэрийн зарууд дотор байхгүйг ЭНД ДАРЖ шалгах боломжтой. Энэ нь tender.gov.mn сайт юм.
Харин Улаанбаатар хотын https://tender.ub.gov.mn/ сайт ажиллахгүй байна. Нийслэлийн ulaanbaatar.mn сайт мөн адил 502 Bad Gateway алдаа заажээ.
Төслийн https://www.ubmetro.com/mn сайтад мөн мэдээлэл алга.
Төслийн EPC гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах эхний шатны тендэрт Их Британи, ОХУ, Франц, Энэтхэг, БНХАУ, БНСУ, Монгол Улсын нийт 27 аж ахуйн нэгж, байгууллага санал ирүүлснээс шаардлага хангасан оролцогчид II шатанд шалгарч, оролцох байв.
Энэ тендэрийн хүрээнд I багц буюу 12.8 км урт метроны шугам, 10 өртөө, засвар үйлчилгээний депогийн барилга байгууламжийг хамарч байгаа юм.





