Эрээнцав-Чойбалсан-Бичигт чиглэлийн босоо тэнхлэгийн төмөр зам "ОНЦЛОХ"

Эрээнцав - Чойбалсан - Бичигт чиглэлийн босоо тэнхлэгийн төмөр зам

Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн талаарх мэдээллийг Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр Засаглалын хөтөлбөрийн хүрээнд бэлтгэж байна.

·

Хотын гудамжинд том ханын зураг

Эрээнцав-Чойбалсан-Бичигт чиглэлийн төмөр зам нь Монгол Улсын Зүүн босоо тэнхлэгийн төмөр замын коридор бөгөөд Оросын Холбооны Улс, БНХАУ-ыг холбосон стратегийн чухал ач холбогдолтой дэд бүтцийн төсөл юм. Уг төсөл нь Засгийн газрын 2024–2028 онд хэрэгжүүлэх "Шинэ сэргэлтийн таван цагираг" хөтөлбөрийн стратегийн 14 мега төслийн нэгт багтаж байна.

Төслийн үндсэн үзүүлэлтүүд ба бүтэц:
Уг босоо тэнхлэгийн төмөр замын сүлжээ нь одоо ажиллаж байгаа Эрээнцав-Чойбалсан чиглэлийн шугамыг үргэлжлүүлэн шинээр барих хэсэгтэй холбосноор бүрэн цогцолбор болох юм.
  • Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэл: Шинээр баригдаж буй төмөр замын нийт урт нь 415 км.
  • Холбох боомтууд: Хойд талдаа ОХУ-тай хиллэдэг Эрээнцав боомт, урд талдаа БНХАУ-тай хиллэдэг Бичигт боомтыг шууд холбоно.
  • Гадны гарц: Хятадын Зүүнхатавч боомтоор нэвтэрч, Ляонин мужийн Жинжоу далайн боомтод хамгийн дөхөм замаар хүрэх боломжийг бүрдүүлнэ.
Төслийн гол давуу тал ба ач холбогдол:
  • Тээврийн зардал бууралт: Тус коридор нь Орос, Хятадыг холбосон бусад төмөр замын чиглэлээс даруй 500 км-ээр богино. Ингэснээр ачаа тээврийн тонн тутамдаас 12 ам.доллар хэмнэнэ гэсэн тооцоолол гарсан.
  • Эдийн засгийн эргэлт:  Зүүн бүсийн уул уурхайн ордуудын (нүүрс, төмрийн хүдэр, цайр, жонш гэх мэт) бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд хямд өртгөөр гаргах гарц болно.
  • Транзит тээвэр: ОХУ-ын Сибирийн бүс нутгаас БНХАУ-ын зүүн эргийн далайн боомтууд руу чиглэсэн олон улсын транзит ачаа тээврийг Монголоор дамжуулан нэвтрүүлэх боломжийг нэмэгдүүлнэ.
Хэрэгжилтийн явц:
Монгол Улсын Засгийн газраас Зүүн босоо тэнхлэгийн Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нээлтийг Бичигт хилийн боомтоос эхлүүлэн албан ёсоор эхлүүлсэн байдаг. Төслийн техникийн зөвлөхөөр Японы “Nippon Koei” компани ажиллаж байна.
Холбоос хуулагдлаа